Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АНГИ ТАНХИМЫН БҮХ ЦОНХЫГ ВАКУМ ЦОНХООР СОЛИЛОО
2023.08.31
Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Миний захиа-бидний хүсэл" захидлын аяныг 2 дах жилдээ зохион байгуулж, хүүхдүүдээс захидлаар дамжуулан санал хүсэлтийг нь хүлээн авсан. Үүнд Хэрлэн 4 дүгээр сургуулийн олон сурагчид идэвхтэй оролцож, анги танхим нь хуучны модон цонхтой тул дулаан алдаж, өвөлдөө маш хүйтэн байдаг талаар дурдаад вакум цонхтой болгох хүсэлтээ захидлаар дамжуулан ирүүлсэн юм.
Эдгээр хүүхдүүдийн хүсэлтийн дагуу энэ онд 457.0 сая төгрөгөөр тус сургуулийн бүх цонхыг вакум цонхоор солилоо. Ингэснээр дулаан алдалтгүй болж, хүүхдүүд тохилог анги танхимд суралцах боломжоор хангагдлаа.