Мэдээ мэдээлэл
ИД ШИДИЙН ОРНЫГ БИЙ БОЛГОХОД ИРГЭН БҮРИЙН ДЭМЖЛЭГ ЧУХАЛ
2023.08.30
Ид шидийн орны барилгын ажил 45 хувь, гаднах тохижилтын ажил 60 хувьд хүрсэн хэдий ч хөрөнгө санхүүгийн асуудал тулгарчээ.
Энэхүү төслийн гол зорилго нь иргэдийн сайн дурын үндсэн дээр олон нийтийн хандив тусламжаар бүтээн босгох учиртай.
Аймаг орон нутгийн удирдлагууд, албан байгууллагууд, ард иргэд, ААН-үүд хандив дэмжлэг үзүүлж байгаа ч хангалттай төсөв бүрдээгүй байна. Тиймээс тус байгууламжийг бүтээн босгох, олон мянган хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлтэй иргэд та бүхэн Ид шидийн орон Хэнтий аймаг пэйж хуудсанд хандаж, дэмжлэг үзүүлнэ үү.
Энэхүү ажлыг санаачлан эхлүүлж, гардан зохион байгуулж байгаа "Итгэл төгс нөмөр сан" ТББ-ынхандаа урмын үг илгээгээрэй.