Мэдээ мэдээлэл
250 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ШАВ ТАВИЛАА
2023.08.25
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 1300 айлыг орон сууцжуулж, иргэдийг зах зээлийн ханшаас хямд үнэ бүхий орон сууцаар хангахаар тусгасан. Энэ хүрээнд "Хэнтий орон сууц" ОНӨҮГ-ын захиалгаар барих 250 айлын "Хэнтий стандарт" орон сууцны хорооллын шав тавих ёслол өнөдөөр боллоо.
Уг орон сууцны хорооллын гүйцэтгэгчээр "Эм Си Эс Си" ХХК ажиллах бөгөөд 2026 он гэхэд бүтээн байгуулалтын ажлаа дуусгах бөгөөд сууцны архитектурын хувьд дундаа хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний байгууллагатай байх бөгөөд оршин суугчдын бус буюу гаднаас автомашин оруулах боломжгүй, автозогсоолыг хорооллын гадна талд байхаар төлөвлөжээ.