Мэдээ мэдээлэл
ЕБС-ИЙН 10 БАГШИЙГ ТИ-БОЛЛЫН СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭВ
2023.08.24
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, "Хүн" театрын захирал Д.Болор-Эрдэнэ нарын хүсэлтээр Хэнтий аймагт Ти-Болл спорт хөгжих үндэс суурь тавигдлаа. Тодруулбал, Токүшима дах Монгол Улсын Өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро тэргүүтэй Японы Ти-боллын холбоо, Монголын Ти-Боллын үндэсний холбоо хамтран ЕБС-ийн 10 багшийг сургагч багшаар бэлтгэж сертификат, үнэмлэх гардууллаа. Мөн 20 сурагчид уг спортыг заан сургаж нөхөрсөг тоглолт хийлээ.
Аймаг орон нутгийн зүгээс уг спортыг хөгжүүлэхэд анхаарч хэрэглэгдэхүүн болон зориулалтын танхимаар хангах боломжтой талаар илэрхийлсэн юм.
Япон маягийн Ти-Болл нь 2019 оноос Монгол улсад хөгжиж байгаа бөгөөд бейсболлын суурь спорт юм. Уг спортоор хичээллэснээр багаар ажиллах чадвар, мэндлэх хүндлэх соёлд суралцах давуу талтай аж.