YDB ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ "СОЁЛ ГОЁ" УРИАН ДОР ЧИНГИС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.08.23
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй YDB-Залуучуудын чуулга уулзалт энэ жил “Соёл Гоё” уриатайгаар Чингис хотод эхэллээ. 18 сум гурван тосгоны 370 гаруй оюутан залуус нэгдэн чуулж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж туршлага солилцох юм.
Чуулга уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон залуучууд руу чиглэсэн хөтөлбөрт арга хэмжээний талаар танилцууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалт нь “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд залуусыг орон нутагтаа шилжин суурьшиж, ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, залуучуудын эв нэгдэл, шударга ёсны оролцоог нэмэгдүүлэх, урлаг соёлоор дамжуулан нэгтгэх зорилготой.
Чуулганаар Хэнтий аймгийн залуучууд соёл, спортын арга хэмжээ болон хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдахаас гадна өмнөө тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, уриалга, зорилт гарган ажиллах юм.
Мөн сум сумдаа манлайлж буй залуучуудад МЗХ-ны медаль гардууллаа.