Мэдээ мэдээлэл
ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭН Д.БАТХУЯГ 660 КМ ЗАМЫГ ТУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА
2023.08.20
Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорьж явна.
“Одоо үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэж байна хэмээн ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа нь цөөхөн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх нь” түүний гол зорилго гэлээ.
Тэрээр энэ сарын 10-наас ирэх 9 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд 660 км замыг туулахаар тооцоолсон бөгөөд ийнхүү 9 дэх хоногоо Хэнтий аймагт ирлээ. Түүнийг Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, ХХҮГ хүлээн авсан юм.