"НУТГИЙН БРЭНДИЙН ДЭЭЖИС" ХУДАЛДААЛАХ ЦЭГ НЭЭГДЖЭЭ

2023.08.19
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар гарааны бизнесээ эхлүүлж буй залуучуудад эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгох, орон нутагт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Амжилтын гараа” төслийн уралдааныг анх удаа зарласан билээ. Тус уралдаанд нийт 18 төсөл ирүүлснээс 2 төсөл шалгарч 10.0 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг авсан. Үүний нэг болох Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Ж.Батжаргал "Нутгийн брэндийн дээжис" худалдааны цэгээ Улаанбаатар хот явах зам дагуу байрлуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд 1 сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Тус цэгээс Хэнтий аймагт үйлдвэрлэсэн талх, цөцгий, шар тос, нэрмэл, жимсний чанамал, хунчир, айраг зэргийг худалдан авах боломжтой юм.
Энэхүү цэг нээгдсэнээр иргэд нутгийн брэнд бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авах боломжтой болсон бол нөгөө талаараа үйлдвэрлэл эрхлэгч иргэд, ААН бүтээгдэхүүнээ нийлүүлэх тогтсон цэгтэй болж буйгаараа давхар ач холбогдолтой. Мөн та хүссэн бүтээгдэхүүнээ өөрт тохирсон хэмжээгээр худалдан авч зориулалтынх нь уутанд хийгээд гарын бэлгэнд өгөх боломжтой юм байна.