"ДЭЛҮҮН БОЛДОГ" НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН БАРИЛГЫН МЕТАЛЛ ДЭЭВЭР, ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2023.08.13
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дадал суманд баригдаж байгаа Нисэх буудлын барилгын металл дээвэр болон гадна тохижилтын ажил хийгдэж байна.
Тэнхлэгээрээ 46,5мх46 метр хэмжээтэй 3 давхар, төмөрбетон каркасан хийцлэлтэй үйлчилгээний зориулалттай тус барилгын гүйцэтггэгч "Биг Монголиа билдинг" ХХКомпаний хувьд үндсэн болон туслах барилгуудын барилга угсралт, дээврийн ажлууд, гадна тохижилтын ажлуудыг хийж дуусгаад гэрээний гүйцэтгэл дуусах ба дотор, гадна засал, дотор шугам сүлэжээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм байна.