БАТШИРЭЭТ СУМЫН ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ БАРИЛГЫН АЖИЛ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023.08.11
"Винтер гарден" ХХКомпаний барьж байгаа Батширээт сумын Дотуур байрны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлж ажиллалаа.
2023.08.08-ны өдрийн байдлаар барилгын гадна фасад, дотор засал, дотор шугам сүлжээний монтаж дууссан дотор хаалга, гадна бохирын шугамын угсралт хийгдэж байна. Ажлын талбайд 33 хүн ажиллаж байна.
Ажлын явц 85%
Бохирын цооног, фасад, дотор засал сайн хийгдсэн байна. 2023 оны 9 дүгээр сараас өмнө ашиглалтад оруулна.