Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид Хэрлэн гол дагуу эргүүл хяналтыг тогтмол хийж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.

2023.08.09
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид Хэрлэн гол дагуу эргүүл хяналтыг тогтмол хийж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.
Хэнтий аймгийн хэмжээнд энэ онд Гол, Усанд эндсэн 3 тохиолдол бүртгэгдсэн харамсалтай мэдээ байна.
Иймд иргэд та бүхэн амарч зугаалах үедээ анхаарал болгоомжтой байж архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд хараа хяналт тавьж Хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна.