АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АВРАХ АЖИЛЛАГААНЫ БАГАЖ ХЭРЭГСЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2023.08.09
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг дарга Онцгой байдлын газарт үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 33.500.000 төгрөгийн үнэ бүхий Ширүүн урсгалт голын /abakan/ завь 1, 30 морины хүчин чадалтай /jet/ мотор 2, Аврах хантааз 10, мандлын хувцас 4 хүлээлгэн өгч Үер усны ослоос урьдчилан сэргийлэх бэлэн байдал дээшилж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалахад томоохон хувь нэмэр орууллаа.