БАЯНХУТАГ СУМ ГҮҮНИЙ СААМНЫ СУВИЛАЛ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2023.08.08
Баянхутаг сум Орон нутгийн хөгжлийн сангийн 59.8 сая төгрөгийн хөрөнгөөр "Гүүний саамны сувилал" байгуулжээ.
Одоогийн байдлаар 1 дүгээр ээлжинд 15 ахмад настан, 50 хүүхэд саам эмчилгээ болон уламжлалт зүү төөнүүр буюу бусад эмчилгээнд хамрагдсан бол 2 дугаар ээлж 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэх аж.