ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2023.07.18
Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын усны түвшин Өндөрхаан, Баянмөнх сумын орчимд үерийн АЮУЛТАЙ түвшинг давж үерлэж байна. Иймд ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖ байна.
• Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
• Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
• Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
• Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
• Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна.