АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛЛОО

2023.07.06
Агентлаг байгууллагын дарга нарын хурлаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын явцын талаар мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд байгууллагын ажилтан, алба хаагчид дайчлагдан ажиллах талаар анхааруулсан юм. Харин аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлуудын талаар байгууллагын дарга нарт нэгдсэн ойлголт өглөө.
Мөн Үндэсний их баяр наадмын амралт ес хоног үргэлжлэхтэй холбогдуулан аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс шаардлагатай үед дуудагдах, ажиллахыг анхаарууллаа.