ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР ХАЛИУН БУГА, ЦАГААН ЗЭЭР, АГНУУРЫН ШУВУУ АГНАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2023.08.10
Үйл явдлын мэдээ
Хугацаа: 2023 оны 08 сарын 18-ны өдөр 14:00 цагт эхэлнэ. Хэнтий аймгийн Засаг даргын Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай 2023 оны А/374 захирамжийг үндэслэн Хэнтий аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох 2 дахь удаагийн дуудлага худалдааг зохион байгуулна.

Хугацаа: 2023 оны 08 сарын 18-ны өдөр 14:00 цагт эхэлнэ.

Хэнтий аймгийн Засаг даргын Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай 2023 оны А/374 захирамжийг үндэслэн Хэнтий аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох 2 дахь удаагийн дуудлага худалдааг зохион байгуулна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн Хуваарь батлах тухай А/215 тоот тушаалаар 2023 онд Хэнтий аймгийн 16-н агнуурын бүс нутагт тусгай зориулалтаар Говийн угалз 5, Халиун буга 8, Цагаан зээр 40, Агнуурын шувуу 100 толгойг агнуулахаар нээлттэй дуудлага худалдааг 10 багц болгож зарласнаас Багц-7, Багц-9, Багц-10 иргэн, аж ахуйн нэгж оролцоогүй учир дахин дуудлага худалдааг зарлалаа. Багц-7 Дархан сум Гурван Баян-Эргэнэг агнуурын бүс нутагт Цагаан зээр /5 толгой/ Багц-9 Биндэр сум Хөмөл балж агнуурын бүс нутагт Агнуурын шувуу /30 толгой/ Багц-10 Өмнөдэлгэр сум Тэнүүн агнуурын бүс нутагт Халиун буга /4 толгой/

Анхаарах зүйлс

Бүртгэл явагдах зохион байгуулах хугацаа: Нээлттэй дуудлага худалдаанд оролцох иргэн хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ khentiinature@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг 08 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагаас цахим хэлбэрээр бүртгэнэ. Нээлттэй дуудлага худалдааны бүртгэлийг 08 дугаар сарын 17-ний өдөр 17 цаг 30 минутанд хаана.Нээлттэй дуудлага худалдааг 08 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулна.

Бүрдүүлэх материал:

1.Дуудлага худалдаанд оролцох хүсэлт  /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл /

  1. Дэнчин төлсөн баримтын хуулбар
  2. Иргэн /иргэний үнэмлэхний хуулбар/, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн /гэрчилгээний хуулбар/

4.Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл

 5.Дэнчинг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэмэлт орлогын 100180013401 тоот дансанд байршуулна.

Босго үнэ: Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Босго үнэ тогтоох тухай тогтоолыг баримтлав.

Дэнчингийн хэмжээ: Амьтны тухай хуулийн 291.4-т заасны дагуу , Багц-7 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 99700,  Багц-9  дуудлагад орох дэнчингийн хэмжээ 36000.  Багц-10  дуудлагад орох дэнчингийн хэмжээ 1016000 төгрөг төлнө.

Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй дээд хязгаар нь 50 хувиас дээшгүй байна. Оролцогчид мэдээ өгөх: Бүртгэлд хамрагдсан оролцогч нарт дуудлага худалдаанд оролцох шаардлагад нийцсэн тохиолдолд бүртгүүлсэн мэйл хаяг руу нь дуудлага худалдаанд оролцох холбоос, дуудлага худалдаа зохион байгуулах удирдамжийг хүргүүлнэ. Шаардлагатай мэдээлэл авах бол:Нээлттэй дуудлага холбоотой мэдээллийг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, 2 давхар 204 тоотод очиж уулзах боломжтой бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын газрын 70562571 утсаар болон биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэнтэй 98115040 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

байгаль орчин, аялал жуулчлалын газар

      орон нутгийн өмчийн газар