"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ"-ИЙН БАГИЙНХАН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023.07.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг эрс сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Процессын дахин инженерчлэл хийснээр дараах үр дүнд хүрнэ. ✅Иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог багасгана. ✅Төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай хүргэх боломжтой болно. ✅Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой албан х
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг эрс сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
Процессын дахин инженерчлэл хийснээр дараах үр дүнд хүрнэ.
✅Иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог багасгана.
✅Төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай хүргэх боломжтой болно.
✅Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй зохион байгуулах боломжтой болно.
✅Төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэд хүссэн хэлбэрээр, хялбараар авах боломж бүрдэнэ.
✅Захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгоно.
✅Төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамж нэмэгдэх ач холбогдолтой.