Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН “СОРИЛГО НААДАМ”-ЫН ҮЕЭР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭНЭ
2023.06.28
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн “Сорилго наадам” 2023 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Хэнтий аймгийн нисэх буудлын урд талд буюу Морь барианы газарт зохион байгуулагдана.
Сорилго наадмаар нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг 7 дугаар сарын 1-5-ны өдрийг хүртэлх хугацаанд https://khentii.mn/ сайтаар бүртгэнэ.

Олгох зөвшөөрлийн тоо:
• Хоол үйлдвэрлэлд-50 ширхэг, гэрийн зөвшөөрлийн төлбөр- 50,000 төгрөг. Үүнд: /хог хаягдал-20,000, эрхийн төлбөр-20,000, ХХОАТ, ААНОАТ-10,000/
• Худалдаанд-50 ширхэг , зөвшөөрлийн төлбөр- 40,000 төгрөг. / Хог хаягдал-20,000, эрхийн төлбөр-10,000, ХХОАТ, ААНОАТ-10,000/
• Үйлчилгээ-30 ширхэг, зөвшөөрлийн төлбөр- 30,000 төгрөг /гэрэл зураг, тоглоом, сугалаа/, хог хаягдлын төлбөр-10,000, эрхийн төлбөр-10,000 , ХХОАТ, ААНОАТ-10,000төгрөг
Хоол үйлдвэрлэл эрхлэгчийн
Бүрдүүлэх материал:
1. Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал/
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар
3. Зөвшөөрөл хүссэн өргөдөл
4. Хийх хоолны жагсаалт болон технологийн картыг гаргасан байх
5. Хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн шинжилгээний бичиг /мах, сүү, ногоо/
6. Татвар төлсөн баримт хавсаргах/ААН бол ААН-н орлогын албан татвар, иргэн бол хувь хүний орлогын албан татвар/
Худалдаа үйлчилгээ эрхлэгчийн
Бүрдүүлэх материал:
1. Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал/
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар
3. Зөвшөөрөл хүссэн өргөдөл
4. Тоглоомын аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгаа
5. Татвар төлсөн баримт хавсаргах/ААН бол ААН-н орлогын албан татвар, иргэн бол хувь хүний орлогын албан татвар/
ЖИЧ: Цахимаар ирсэн ААН, иргэдийн материалыг баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын хурлаар хэлэлцэж шаардлага хангасан ААН, иргэнд зөвшөөрлийг олгоно.
ХОЛБОО БАРИХ УТАС- Г.Ариунчимэг-99102780