АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2023.06.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой комиссын есдүгээр хуралдаан өнөөдөр (2023.06.26) боллоо. Хурлаар мал амьтны сэг зэмийн устгалын ажлын явц, ирэх долоодугаар сарын цаг агаарын төлөвийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа. Мөн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахад шаардагдах багаж хэрэгсэл, гамшигт үзэгдлийн улмаас дээвэр нь хууларч, эвдрэл үүссэн барилга байгууламжийг сэргээн засварлахад дэмжлэг хүссэн тухай албан хүсэлтийг хэрхэх талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, завины хамгаалалтын тоноглол, Жет мотор, хийлдэг завь, шумбалтын хувцас, аврах хантааз зэрэг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахад шаардагдах багаж хэрэгслийг Онцгой байдлын газарт шийдвэрлэж өгөхөөр болов. Мөн өнгөрсөн тавдугаар сарын 19-20-ны хооронд болсон хүчтэй шуурга, гамшигт үзэгдлийн улмаас дээвэр нь хууларч, эвдрэл үүссэн барилга, байгууламжийг сэргээн засварлахад Бор-өндөр, Бэрх хот, Өмнөдэлгэр, Галшар зэрэг сумдад Эрсдэлийн сангаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.