ЧИНГИС ХОТЫН “УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ"-ИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2023.06.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Дотоодын цэргийн хамгаалалтад шилжээгүй улсын онц чухал объектуудыг болон зарим аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалалтад авч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. Үүнтэй холбоотойгоор Чингис хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг “Дотоодын цэргийн хамгаалалт
“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Дотоодын цэргийн хамгаалалтад шилжээгүй улсын онц чухал объектуудыг болон зарим аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалалтад авч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. Үүнтэй холбоотойгоор Чингис хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг “Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах” ёслолын арга хэмжээ боллоо.
Тодруулбал Хэнтий аймагт Дотоодын цэргийн 830 дугаар тусгай салбар байгуулагдаж байна. Тус салбар бий болсноор Хэнтий аймгийн ундны усны эх үүсвэр дотоодын цэргийн хамгаалалтад орж, ард иргэдийн усны хангамжийн аюулгүй байдлыг хангахад хамгийн том ач тустай юм.
Монгол улсын хэмжээнд Дотоодын цэргийн тусгай салбартай зургаан аймаг байдаг бөгөөд Хэнтий аймаг ийнхүү дараагийнх нь болж байна. Дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагатай үйл ажиллагаа, чиг үүрэг нэг боловч улсын онцгой объектыг хамгаалдгаараа онцлогтой юм.
Цаашдаа энэхүү 830 дугаар тусгай салбар нь зүүн бүсийн тулгуур төв болон өргөжих салбарын суурь болно хэмээн алба хаагчид үзэж байна.