БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ УДАА ДАРАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ АНХААРУУЛЛАА

2023.06.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Байгууллагын дарга нарын хуралдаанаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үүрэг чиглэл өглөө. Тус хуралдаан өнөөдөр 14:00 цагт Иргэний танхимд эхэлсэн бөгөөд төрийн захиргааны 20 байгууллагын удирдлага оролцсоноос 11 нь цагаасаа хоцорсон. Иймд албан томилолттой болон хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд харъяа хэлтсийн дарга нарт мэдэгдэх, өөрийн биеэр хуралд суулгүй мэргэжилтнүүдийг төлөөлүүлэн орол
Байгууллагын дарга нарын хуралдаанаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үүрэг чиглэл өглөө. Тус хуралдаан өнөөдөр 14:00 цагт Иргэний танхимд эхэлсэн бөгөөд төрийн захиргааны 20 байгууллагын удирдлага оролцсоноос 11 нь цагаасаа хоцорсон. Иймд албан томилолттой болон хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд харъяа хэлтсийн дарга нарт мэдэгдэх, өөрийн биеэр хуралд суулгүй мэргэжилтнүүдийг төлөөлүүлэн оролцуулахгүй байхыг анхаарууллаа.
Мөн удирдах ажилтны өргөтгөсөн хуралдаанаас удаа дараа хоцорсон, өгсөн үүрэг даалгаврыг мөн удаа дараа биелүүлээгүй тохиолдолд байгууллагын даргын үүрэгт албан тушаалаас чөлөөлөхийг анхааруулсан юм. Түүнчлэн “Хяналтын хуудас хэрэглэх журам”-аас агентлаг байгууллагын даргад хамааралтай заалтыг танилцуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан биелэлтийг улирлаар нь танилцуулахыг үүрэг болголоо.
Байгууллагын дарга нарын шуурхай хуралдаанд удирдах албан тушаалтнууд өөрийн биеэр оролцож идэвх оролцоогоо нэмэгдүүлснээр төрийн байгууллагуудын харилцан уялдаа холбоо, үүрэг хариуцлага нэмэгдэх юм.