“ОРОЛЦОНО ТӨЛӨӨЛНӨ” СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023.06.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Сонгогчдын боловсрол” төвөөс Сонгуулийн ерөнхий хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран “Оролцоно, төлөөлнө” өдөрлөгийг улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Уг өдөрлөг Хэнтий аймагт энэ сарын 16-нд Тэмүүжин цогцолбор сургуулийн байранд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга үг хэлсэн юм. Мөн “Сонгогчдын боловсрол” төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургагч багш, АЗДТГ-ын мэргэжилтэн Г.Пүрэвбаатар, “Хариуцлагатай сонгогч” сургалтын оролцогч Тэмүүжин ЦС-ийн М.Энх-Оргил нар оролцогчдод хандан үг хэлсэн юм.
Сургалтаар санал авах загвартай танилцаж, санал авах үйл ажиллагааг туршиж үзэх, “Оролцоно, төлөөлнө” тоглоом тоглох, “Хариуцлагатай сонгогчийн амлалт” цахим аянд нэгдэх, судалгаанд оролцох, дата үзэсгэлэн үзэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.