ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ СУВИЛАГЧ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ 20 СУВИЛАГЧ ШАЛГАРЛАА

2023.06.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааныг 18 сум, 5 тосгоны Эрүүл мэндийн салбарт ажилладаг бүхий л сувилагчдын дунд зарласан.
Уралдааны 1 дүгээр шатанд 26 сувилагч материалаа ирүүлснээс бичиг баримтын шаардлага хангасан 20 сувилагч 2 дугаар шатандаа шалгарсныг танилцуулж байна.
Эдгээр оролцогчдын дунд сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэх ур чадварын тэмцээнийг зохион байгуулж шилдгийн шилдэг 1 сувилагчид байрны урьдчилгаа төлбөрт 25 сая төгрөгийн дэмжлэг, дэд байр эзэлсэн нэг сувилагчид 10 сая төгрөг, 3 дугаар байр эзэлсэн нэг сувилагчид 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг тус тус үзүүлнэ. Мөн Гуравдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн ч шагналт байр эзлээгүй 17 сувилагчид 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгох юм.
Уралдааныг шударга явуулах зорилгоор ур чадварын шалгалтын шүүгчдээр Сувилахуйн сургууль, нийгэмлэг, ТББ-ын төлөөллүүдийг оролцуулан дүгнэхээр болжээ.