ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023.06.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Тэв цэнгэлдэх хүрээлэнгийн их засвар, тохижилтын ажил хэрхэн явагдаж буйг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж байгаа билээ. Өнөөдөр буюу энэ сарын 16-ны байдлаар суудлын ажил эрчимтэй үргэлжилж байна. Маргааш ногоон байгууламжийн ажил эхлэх бол ирэх долоо хоногоос дээврийн ажил эхлэх юм.
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаа шинэ цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс ирэх долдугаар сарын 1-нд байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх юм.