Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.БААТАРСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2023.06.12
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг олон нийтэд сурталчлах, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим систем дэх мэдээллийн бүрдүүлэлт хүний нөөцийн бодлого үйл ажиллагаанд хяналт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх зөвлөн туслах зорилготой.
Үүний хүрээнд агентлаг байгууллагын албан хаагчидтай Хан Хэнтий чуулгад уулзалт зохион байгуулж, төрийн албаны зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулсан юм.
Үргэлжлүүлээд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, орон нутгийн удирдлагууд болон ТАЗСЗ-ийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудлуудтай танилцахаас гадна МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй "Шүүр" ажиллагааны хүрээнд хийсэн ажлын тайлан дүгнэлттэй танилцахаар төлөвлөсөн байна.