ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 160 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

2023.06.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтсан томоохон ажлуудын нэг бол Төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн шинэчлэлийн ажил юм. Ажлын гүйцэтгэгчээр "Си Эйч Би Жи констракшн" ХХК, “Хангай илч дулаан” ХХК, "Идэр ширэгүй" ХХК, "Харгуй" ТӨК шалгаран гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар талбайд 160 гаруй хүн ажиллаж, гадна цахилгааны ажил, суудлын төмөр хийцийн ажил газар шорооны тэгшилгээний ажил, худаг гаргах ажил, зам талбайн ажил будгийн ажлууд хийж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 талд 600 шахам авто машины зогсоол, сурын талбай, шагайн асар, саравчны суурь, явган хүний зам, ариун цэврийн байгууламжаас бүрдэж байгаа юм.
Цэнгэлдэх хүрээлэнг дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьсон бөгөөд тохижилт, их засварын хүрээнд стадионы дээврийг бүрэн шинэчилж 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөсөн.
Мөн 5337 м2 поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийгдэх юм. Барилга угсралт, засварын ажил, зам талбайн ажил, ногоон байгууламжийн ажлуудыг 7 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. ГХБХБГазрын хяналтын инженерийн баг өдөр тутам хяналт тавьж ажиллаж байна.