"ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ" СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2023.06.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Сонгогчдын Боловсрол Төв нь БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран “Оролцоно, төлөөлнө” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өд
Сонгогчдын Боловсрол Төв нь БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран “Оролцоно, төлөөлнө” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр та санал авах загвар байртай танилцаж, санал авах үйл ажиллагааг туршиж үзэх, “Оролцоно, төлөөлнө” тоглоом тоглох, “Хариуцлагатай сонгогчийн амлалт” цахим аянд нэгдэх, судалгаанд оролцох, дата үзэсгэлэн үзэх зэргээр олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Арга хэмжээ нь 2023 оны 6-р сарын 16-ны Баасан гаригт Хэнтий аймаг, Чингис хот, “Тэмүүжин цогцолбор сургууль”-ийн 2-р байранд 14:00 – 18:00 цагийн хооронд болно.