"ХАНБҮРГЭД" ДЭЛГҮҮРТ ХЭНТИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАХ ТАСАГ НЭЭГДЭНЭ

2023.06.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн удирдлагууд Ханбүргэд дэлгүүртэй хамтран ажиллаж байна.
Үүний хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдтэй холбож стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг эхний ээлжид сонгон авч тус дэлгүүрээр худалдаалахаар боллоо.