УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙРНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.06.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагууд Улсын бүртгэлийн хэлтсийн конторын барилгын ажлын явцтай танилцлаа.
Уг ажлын гүйцэтгэгчээр "Мандалт констракшн" ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар барилга угсралтын ажил дуусч, заслын ажил хийгдэж байна. Нийт 192 м/Кв зоорьтой дөрвөн давхар барилга бөгөөд нийт ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.