АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023.06.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Агентлаг байгууллагын дарга нарын хурал өнөөдөр (2023.06.06) Иргэний танхимд боллоо.
Хурлаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд хийгдэх ажлууд болон бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Мөн агентлаг байгууллагын дарга нарт авто замын эвдрэл гэмтэлт, зам талбайн засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэх, ус, дулаан, бохирын худгуудын тагийг шалгаж аюулгүй байдлыг хангах, гэрэлтүүлэг, ногоон байгууламжид анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын дарга Ж.Эрдэнэбат улсын хэмжээнд зохион байгуулагдах Стратегийн команд штабын сургуулийн талаар мэдээлэл өглөө.