СУМДАД ГАЗРЫН ХАРИЛЦАА БОЛОН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

2023.06.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
2023 оны 6 дугаар сарын 5-9-ны өдрүүдэд ГХБХБГ, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг дараах сумдад зохион байгуулна. Үүнд:
✅ VI/5-ны өдөр Жаргалтхаан суманд
✅ VI/6-ны өдөр Цэнхэрмандал суманд
✅ VI/7- ны өдөр Дэлгэрхаан суманд
✅ VI/8-ны өдөр Өмнөдэлгэр суманд
✅ VI/9-ны өдөр Хурх тосгонд
Өдөрлөгөөр газрын харилцаа болон улсын бүртгэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэн, ААН-д хүргэж, газар болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгон, кадастрын хэмжилт, зураглал хийнэ.