ХЭРЛЭН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН 172 СУРАГЧ ӨНӨӨДӨР МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2023.06.02
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн 71 дэх төгсөлт болох 12 дугаар ангийн 172 сурагч өнөөдөр "Мөнгөн хонхны баяр"-аа тэмдэглэж байна. Хонхны баярын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун нар оролцож, сурагчдад баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Мөнгөн хонхны баяраа тэмдэглэж буй нийт сурагчиддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт, гэгээн бүхнийг хүсье.