ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023.06.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
БШУЯ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим нь “Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг 2023 онд Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгуудад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг дэмжих орон нутгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн ахлах багш М.Нямдорж, Х.Өлзийтунгалаг нар 2023.05.18-19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн БШУГ-т, 30 багш, удирдах ажилтны дунд танхим+цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.