ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭН ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2023.05.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Баянхутаг сум Улаан-Өндөр 2 дугаар баг “хар чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 36км-т/ гэдэг газар нутаглаж байсан Баянхутаг сумын Жаргалант 2-р багийн малчин Н 2023.05.19-ний өдрийн 16 цагийн орчим гэрээсээ гарч малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2023.05.19-ний өдрийн 20:40 цагт ОБГ хүлээн авсан.
Үүний дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга, хошууч Ч.Гантогтохоор ахлуулсан 9 албан хаагч, 1 автошашинтай, сумын Засаг даргын орлогч М.Мөнхнарангаар ахлуулсан 5 ажилтан 2 автомашинтай, нийт 14 хүн, 3 техник автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баянхутаг сум Улаан-Өндөр баг “Хар чулуут” гэдэг газар, 2023.05.20-ны өдрийн 09:20 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5км-т осгосон байдалтай буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг олж Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.
ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР