УУЛ УУРХАЙН ЗӨВЛӨГӨӨН БОР-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.05.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖЯ, TNC (Дэ Нэйче Консерванси) олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Уул уурхайн олборлох төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл тооцох, бууруулах аргачлал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах төлөвлөлтийн сургалт” уул уурхайн зөвлөгөөнийг Бор-Өндөр суманд зохион байгуулж байна. Зөвлөгөөн энэ сарын 19-нд эхэлсэн бөг
Аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖЯ, TNC (Дэ Нэйче Консерванси) олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Уул уурхайн олборлох төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл тооцох, бууруулах аргачлал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах төлөвлөлтийн сургалт” уул уурхайн зөвлөгөөнийг Бор-Өндөр суманд зохион байгуулж байна. Зөвлөгөөн энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав зөвлөгөөнийг нээж үг хэлэхийн зэрэгцээ Хэнтий аймаг дахь уул уурхайн салбарын нөхцөл байдал, цаашид анхаарах зүйлүүдийн талаар илтгэл тавьсан юм. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн үйл ажиллагаатай, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төсөл, зорилттой танилцаж харилцан туршлага солилцлоо.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сумдын Засаг дарга байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон бусад төлөөллүүд уг зөвлөгөөнд оролцож байна.