“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.05.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Тээврийн цагдаагийн алба, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хандлагаа өөрчилье” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Тэгвэ
Тээврийн цагдаагийн алба, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хандлагаа өөрчилье” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус арга хэмжээ өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдаж байна. Нээлтийн арга хэмжээ 10:00 цагт Хан Хэнтий чуулгад болсон бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нээж үг хэлсэн юм.
Мөн “Хандлагаа өөрчилье” арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, жолооч нарын хандлага, ур чадварыг сайжруулах зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж байна.