"НЭЭЛТТЭЙ ХЭНТИЙ АЙМАГ" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2023.05.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Орон нутагт шилжин ирэх хүсэлтэй иргэдэд мэдээлэл хүргэх, аймаг орон нутгийнхаа онцлог давуу талыг олон нийтэд сурталчлах зорилгоор 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Тус өдөрлөгийн арга хэмжээнд хэрэглэх лед дэлгэц, хөгжим аппаратурыг Баянмөнх сумын харьяат “Ай Ти март” компанийн захирал И.Болор-Эрдэнэ ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болсон юм. Энэхүү тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ нь 3 сая орчим төгрөг болдог аж.
Төрлөх нутгийнхаа ажлыг дэмжин оролцож байгаа танд болон таны гэр бүлд талархал илэрхийлье.