“НОМ БЭЛЭГЛЭЕ” ЧЭЛЛЭНЖИД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ НЭГДЛЭЭ

2023.05.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит аймгийн Нийтийн номын сангаас “Үндэсний номын баяр 2023”-ыг угтан “НОМ БЭЛЭГЛЭЕ” чэллэнж зарласан бөгөөд энэхүү чэллэнжийг эхлүүлж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр номын санд 80 гаруй ном хандивлалаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулууныг дараагийн хандивлах хүнээр дуудсан юм. Мөн агентлаг байгууллагын дарга нарыг номын баярыг тохиолдуулан Нийтийн номын санд ном хандивлахыг уриаллаа.
Ташрамд дурдахад, номын баяр энэ сарын 18, 19-нд болох бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд Нийтийн номын санд ном хандивлах үйл ажиллагаа болох юм.