“ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР 2023” АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ САРЫН 18, 19-НД БОЛНО

2023.05.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Жил бүрийн тав, есдүгээр сард үндэсний бичиг соёл, номын өдрүүд болдог. Энэ хавар 33 дахь удаагаа “Үндэсний номын баяр”-ыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ивээл дор тавдугаар сарын 18, 19-нд Чингис хотын төв талбайд зохион байгуулах гэж байна. “Үндэсний номын баяр 2023” арга хэмжээний хүрээнд аймгийн нийт сум, сургуулийн номын санчдын нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг, спорт өдөрлөг зохион байгуулагдана. Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр,
- Хан Хэнтий 100 жил номын үзэсгэлэн
- Хан Хэнтий 100 жилд зориулсан уншигчийн бүтээлийн үзэсгэлэн
- “Монгол наадгай” тэмцээн
- Баян-овоо сумын “Цэцэнхэн” хүүхэлдэйн театрын хуруун хүүхэлдэйн үзүүлбэр
- Төрийн болон төрийн бус байгууллагаас нийтийн номын санд ном хандивлах үйл ажиллагаа
- Номын санчдын мэндчилгээ
- “Бид номонд дуртай” өдөрлөг
- Хуучин номын солилцоо, худалдаа
- “Номын дүр” цэцэрлэг, сургуулийн бага ангийн сурагчдын дүрийн парад
- “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ий болзол хангасан уншигчдад тэмдэг гардуулах
- Нийтийн номын сангаас зохион байгуулсан Номын санчдын уран бичвэр, Шилдэг номын сантай өрх, бага, дунд ангийн сурагчдын “Номын баяр-бидний баяр” гар зургийн уралдааны зэрэг олон олон шагналын эздийг тодруулна.