АЗДТГ, АИТХ ХАМТРАН “АХМАДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.05.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэрлэн сумын IV багийн Ахмадын зөвлөлөөс сар бүрийн 15-нд “Ахмадын хүндэтгэлийн өдөрлөг” зохион байгуулах санаачилга гарган хоёр жилийн өмнөөс зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ сарын өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран хуваарийн дагуу зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 70 гаруй ахмад оролцсон бөгөөд азын сугалаа, дартс, буухиа зэрэг тэмцээн уралдаан өрнүүлэхийн зэрэгцээ урлагийн номер толилуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм.
Мөн арга хэмжээний үеэр
• Аймгийн Хурлын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Сүлд” тэмдгээр Г.Батсайхан, Д.Пүлжинням, Ж.Цагаан
• Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Д.Алтанцэцэг, Л.Цэцэгмаа
• “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр Л.Баавай
• Чингис хотын “Хүндэт тэмдэг”-ээр У.Дуламжав, Г.Гантөмөр, Ц.Алтанцог нарыг шагналаа.
Аймгийн хэмжээнд 55-аас дээш насны 10 000 гаруй ахмад настан байгаагаас Хэрлэн сумын IV багт 550 гаруй ахмад настан оршин сууж байна. Төрийн болоод орон нутгийн бодлого үйл ажиллагаанд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзлэхийн зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулж, оролцуулах нь нэн чухал ач холбогдолтой хэмээн тус багийн Ахмадын зөвлөлөөс үзэж буй юм.