"50 АЙЛЫН ХАУС ХОРООЛОЛ БАРИХ" ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2023.05.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Сумын ИТХ-аар Хэрлэн суманд Хаус хороолол хөгжүүлэх, сумын иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, ая тохитой амьдрах орчин бий болгох зорилготойгоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө 50 айлын газрыг төлөвлөн батлуулсан. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Хаус хороололд баригдах байшингууд м2 хувьд харилцан адилгүй байх бөгөөд бага, том м2-тай нэг, хоёр давхар гэх мэт өнгө үзэмж чанарыг агуулсан байх юм. Уг хаусыг барих компани, метр квадратын үнэ тодорхой болмогц иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэж захиалга авах юм
Жич: Байршил 2 дугаар баг нисэх хороололд