Мэдээ мэдээлэл
480 ӨРХИЙН МАЛЧДАД ТУСЛАМЖИЙН ГАР СУНГАЛАА
2023.05.15
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан өчигдөр буюу энэ сарын 13-нд “Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийн хүрээнд Жаргалтхаан, Цэнхэрмандал суманд ажиллалаа. Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж уг төсөлд манай аймгийн дөрвөн сумын 480 өрх хамрагдаж байгаа бөгөөд нэг өрхөд таван шуудай Хорголжин тэжээл болон мөн
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан өчигдөр буюу энэ сарын 13-нд “Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийн хүрээнд Жаргалтхаан, Цэнхэрмандал суманд ажиллалаа. Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж уг төсөлд манай аймгийн дөрвөн сумын 480 өрх хамрагдаж байгаа бөгөөд нэг өрхөд таван шуудай Хорголжин тэжээл болон мөнгөн тусламж олгох юм. Нийт өртөг 163.2 сая төгрөг бөгөөд аймаг, орон нутгийн 25 сая төгрөгийг гаргаж байгаа билээ.
Энэ сарын 10-нд төслийн нээлтийг Дэлгэрхаан суманд хийж тус сумын 115 өрхөд тусламжийн гар сунгасан бол энэ сарын 12, 13-нд Батноров, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын иргэдэд малын тэжээл олгож дууслаа. Харин ирэх долоо хоногоос мөнгөн тусламжийг иргэдийн данс руу шилжүүлж дуусгах юм.
Уг төслийг улсын хэмжээнд долоон аймгийн 38 суманд хэрэгжүүлж байгаа бөгөөд зүүн аймгаас зөвхөн Хэнтий аймаг хамрагдаж байгаа билээ.