МУАЖ, НЭРТ УРТЫН ДУУЧ Ч.ШАРХҮҮХЭНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН III УРАЛДААНТ НААДМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2023.05.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт уртын дуучин Чулуунбаатарын Шархүүхэний нэрэмжит Монгол ардын уртын дуу, ардын богино дуу дуулаачдын улсын гуравдугаар уралдаант наадмын нээлт өнөөдөр тус чуулгын гадна талбайд боллоо.

Уралдаант наадмыг Ардын жүжигчин Ч.Шархүүхэн гуайн амилуулсан "Хэрлэнгийн баръяа" дуугаар нээсэн юм.
Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, МУАЖ Ч.Шархүүхэн, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Т.Зулбаатар, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч МУУГЗ Ц.Оюунбаатар, уралдааны ерөнхий шүүгч МУСГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, МУГЖ уртын дуучин Сарантуяа, МУГЖ уртын дуучин С.Нансалмаа, МУСТА, хөгжмийн зохиолч Дугар нар оролцлоо.
Тус уралдаанд Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр, "Цагаан лавай" чуулга, Цэргийн дуу бүжгийн урдмийн чуулга, ЦЕГ-ын Сүлд чуулга, Дорноговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймаг, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид өрсөлдөнө.