“ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.05.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний баярын өдөр энэ сарын 12-нд тохионо. Уг өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран өнөөдөр баярын арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Доржханд нар үг хэлсэн юм. Мөн ажил мэргэжилдээ
Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний баярын өдөр энэ сарын 12-нд тохионо. Уг өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран өнөөдөр баярын арга хэмжээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Доржханд нар үг хэлсэн юм. Мөн ажил мэргэжилдээ үнэнч, сэтгэл зүтгэлтэй ажилласан сувилагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ.
Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл энэ жил Монголын сувилагчдын нийгэмлэгээс 2023 оныг “Сувилагчийн эрх ашгийг хамгаалах” жил болгон зарласантай холбогдуулан “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор уг баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ташрамд дурдахад, Хэнтий аймгийн хэмжээнд458 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна.