ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ИЛ ТОД ЯВУУЛЖ БАЙНА

2023.05.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилсан төсөл сонгон шалгаруулалтыг ил тод явуулах зорилготой "Амжилтын гүүр" нэвтрүүлгийн зураг авалт амжилттай явагдаж байна.
Өнгөрсөн жилээс эхлүүлсэн энэхүү санаачилга улсын хэмжээнд жишиг болж төрөөс олгож байгаа зээлийг ил тод олгох чиглэлийг ХХҮЕГ-аас 21 аймагт хүргүүлсэн байна. Өмнөх жилийн хувьд бид зөвхөн Хэрлэн сумын иргэдийн дунд энэхүү нэвтрүүлгийн хийж байсан бол энэ удаад 18 сумын 80 орчим иргэд төслөө танилцуулан оролцож байна.