АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Л.БАТСАЙХАН ДЭЛГЭРХААН СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.05.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан өнөөдөр (2023.05.10) Дэлгэрхаан суманд ажиллалаа. Тус суманд сургуулийн 100 ортой дотуур байрны барилга угсралтын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар дээврийн болон бетон цутгалт, өрөө тасалгааны хамар хананы өрлөг, шаврын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын нийт явц 65 хувьтай байна. Гүйцэтгэгчээр “Их очирт хүрдэн” компани ажиллаж байгаа бөгөөд энэ оны ар
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан өнөөдөр (2023.05.10) Дэлгэрхаан суманд ажиллалаа.
Тус суманд сургуулийн 100 ортой дотуур байрны барилга угсралтын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар дээврийн болон бетон цутгалт, өрөө тасалгааны хамар хананы өрлөг, шаврын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын нийт явц 65 хувьтай байна. Гүйцэтгэгчээр “Их очирт хүрдэн” компани ажиллаж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.
Мөн тус суманд инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийгдэж байна. Энэ хүрээнд тус сумын төвд 100 метр кубын цэвэрлэх байгууламж, 3км бохир усны шугам сүлжээ, 600 метр гадна цахилгааны шугам, харуулын байр, агуулах, лагийн талбай, хамгаалалтын хашаа зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнээс 400 гаруй метр бохир усны шугам сүлжээг хийгээд байна. Харин Аварга тосонд 2.7 км бохир усны шугам сүлжээ үзлэгийн худгийн хамт, 50 метр куб хоёр цооног, хамгаалалтын хашаа хийхээс өнөөдрийн байдлаар 450 метр бохир усны шугам сүлжээг хийж гүйцэтгээд байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Санжат” ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх онд хүлээлгэн өгөх аж.