ДӨРВӨН СУМЫН 480 ӨРХӨД МАЛЫН ТЭЖЭЭЛ БОЛОН МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОНО

2023.05.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийн нээлт, тусламжийн гарааг Дэлгэрхаан сумаас эхлүүлж, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ДЗМОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөрийн менежер Г.Жаргалбат нар өнөөдөр (2023.05.10) тус суманд ажиллалаа.

Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран “Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийг долоон аймгийн 38 суманд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн дөрвөн сумын 480 өрхөд нийт 163.2 сая төгрөгийн өртөг бүхий тэжээл, мөнгөн дэмжлэг олгохоор төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас төслийн ажилд хамтран 25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Тэгвэл Дэлгэрхаан сумын нийт 115 өрхөд тэжээл болон мөнгөн дэмжлэг олгохоос өнөөдөр тэдний төлөөлөл болох 30 өрхийн иргэнд 150 шуудай Хорголжин тэжээл олгож, мөнгөн тэтгэмж олгох данс бүртгэлт хийлээ.