“ЭЕРЭГ ХАНДЛАГА, ХАРИЛЦАА” ЛЕКЦЭНД УРЬЖ БАЙНА

2023.05.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олны танил лекторуудыг урьж хувь хүний хөгжлийн болон сэтгэл зүйн лекцийг цувралаар өсвөр насны хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчид зориулан хүргэж байгаа билээ.
5 дугаар сарын лекцийн арга хэмжээнд "Эерэг тэмүүлэл" ТББ-ын тэргүүн, "Эртэч Монгол" хөтөлбөрийн санаачлагч МУБИС-ын боловсролын удирдлагын магистр Н.Энхбаатар хүрэлцэн ирж 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулан “Эерэг хандлага, харилцаа” лекцийг сонордуулах гэж байна.
✅Лекц: Үнэ төлбөргүй
✅Байршил: Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгат болно.