МУУГЗ Д.САНЖААСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БҮЖГИЙН УЛСЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023.05.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Санжаасүрэнгийн нэрэмжит мэргэжлийн бүжигчид, ЕБС-ийн сурагчдын шилдэг хамтлаг шалгаруулах улсын анхдугаар уралдаан Хан Хэнтий чуулгад болж байна.
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Санжаасүрэнгийн нэрэмжит мэргэжлийн бүжигчид, ЕБС-ийн сурагчдын шилдэг хамтлаг шалгаруулах улсын анхдугаар уралдаан Хан Хэнтий чуулгад болж байна.
Уралдаанд Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Цагдаагийн ерөнхий газын Сүлд чуулга, Цагаан лавай чуулга
Орон нутгаас Баян-Өлгий аймгийн ХДТ-ын Ж.Армангүл, Говьсүмбэр аймгийн АДБ-ийн Боржгин чуулга, Шивээговь сумын “Шивээн ганхаа” хамтлаг, “Жанжин чойр” хамтлаг, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр, Mаgic dance клубийн “Саран хөхөө” хамтлаг, Дорнод аймгийн хөгжимт драмын театр, Завхан аймгаас оролцогч Амаржаргал, Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр, Түмэнцогт сумын “Бүжгэн долгио” хамтлаг, Хэнтий аймгаас АДБ-ийн Хан Хэнтий чуулга, Батноров сумын “Сарны эрх чөлөө” хамтлаг, Бор-Өндөр сумын Соёлын төвийн дэргэдэх “Хар цагаан оргил-1”, Бор-Өндөр сумын “Болор шигтгээ-5”, Дархан сумын “Тэмүүлэл” хамтлаг оролцож байна.