ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ СУВИЛАГЧ” УРАЛДААН

2023.05.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааныг 18 сум, 5 тосгоны Эрүүл мэндийн салбарт ажилладаг бүхий л сувилагчдын дунд зарлаж байна. Уралдаан гурван үе шат
Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор
Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааныг 18 сум, 5 тосгоны Эрүүл мэндийн салбарт ажилладаг бүхий л сувилагчдын дунд зарлаж байна.
Уралдаан гурван үе шаттайгаар явагдах бөгөөд шилдгийн шилдэг 1 сувилагчид байрны урьдчилгаа төлбөрт 25 сая төгрөгийн дэмжлэг, дэд байр эзэлсэн нэг сувилагчид 10 сая төгрөг, 3 дугаар байр эзэлсэн нэг сувилагчид 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг тус тус үзүүлнэ. Мөн Гуравдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн ч шагналт байр эзлээгүй 17 сувилагчид 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгоно.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Khentii.mn сайт, 80115483, 99018126 дугаарын утаснаас лавлана уу.
Амрах нойроо умартаж
Аюулт өвчнийг сөрж зогссон
Авралын бурхан сувилагч таны
Ачит үйлс гэгээн алдартай.