ШУТИС, АЗДТГ ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023.05.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй тус сургуулийн удирдлагууд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж сургалт сурталчилгаа нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, иновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн хөгжлийн кластерийн санаачилга боловсруулах, аймгийн төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгу
ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй тус сургуулийн удирдлагууд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж сургалт сурталчилгаа нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, иновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн хөгжлийн кластерийн санаачилга боловсруулах, аймгийн төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулах, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, аймагт нэн шаардлагатай мэргэжлээр оюутан суралцуулах, төр их сургууль, үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тус сургууль нь 1959 оноос Монгол улсад Барилгын инженер, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн бөгөөд инженерийн ухаан, боловсрол, төр, нийгмийн болон бизнесийн салбарт дотооддоо төдийгүй олон улсад өндөр нэр хүнд бүхий их сургууль болон хөгжиж байна. Энэхүү сургуульд Хэнтий аймгийн 300 гаруй оюутнууд суралцаж байна.
МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд орон нутагт салбар анги байгуулах, Политехникийн коллежийн оюутнуудыг хөрвүүлэн суралцуулах, 12 дугаар ангиа төсгөж буй сурагчдыг орон нутагт нь суралцуулах, орон нутагт дутагдалтай мэргэжилтэн тэр дундаа инженерүүдийг бэлтгэх, тэнхимүүдийг нь түшиглэн судалгаа, шинжилгээний ажил хийх боломж бий талаар танилцууллаа.
Аймгийн Засаг даргын зүгээс сэргээгдэх эрчим хүчний төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Уг сургуулийн зүгээс 6 дугаар сард сэргээгдэх эрчим хүчний бие даасан салбар байгуулж, БНХАУ-ын технологийг нутагшуулахаар судалж байгаа юм байна. Энэхүү судалгааны ажил амжилттай болбол туршилтаа Хэнтий аймагт хийхээр боллоо. Мөн хог хаягдал, хүрэн нүүрсээр хоногт 700-800 л дизель түлш гарган авах туршилт хийж байна. Амжилттай болбол орон нутагт хэрэгжүүлэх бүрэн боломж бий гэх мэт нэлээдгүй олон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.
Боловсролын газар БШУГ болон өргөжсөнөөр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан шинжлэх ухааны зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөлийг мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор зөвлөлийн гишүүнээр тус сургуулийн эрдэмтэн докторуудаас төлөөлөл оруулах хүсэлтийг БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг тавьж, дэмжигдлээ.
Мөн хичээл сургалтаараа тэргүүлж буй цөөн тооны сурагчдыг тус сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хамруулах боломжтой юм байна.